Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Тэнд байгаа түүнд

Бичсэн: Алтангадас
23:43, 2010-09-12 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Учрахын тухай их боддог байжээ. Учраад түүнийгээ хайрламаар, гадуур хамтдаа алхалж, түүний буруу байсан ч зөв мэт зүтгэх тэр өхөөрдөм сэтгэлийг бодохдоо тиймээ л гэж хариулдаг тэр л учралын тухай их боддог байжээ. Учирсаан, учрах учрахдаа ухаан алдам дурлалтай учирсан. Олон залуусын адилаар хосоор байхын сайхныг би мэдэрч тэрхүү сайхан мэдрэмжийг чамаасаа амсдаг болсон. Ховорхон бас хонгорхон түүнийхээ гараас атгаад л явахдаа өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтай хүнээр төсөөлөн алхалдагсан. Миний тагтаа, ариухан бас гэгээхэн хэнзхэн тагтаагаа би олсон. Тэр л цаг мөчөөс гунигтайхан өнгөрө...



Бичсэн: Чойрын Хүү
20:14, 2010-09-10 .. Бичигдсэн: Шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Гилбэр төгсхөн төрсөн тэр нэгэн бүсгүй
Гилийн хатан шиг ихэмсэг агаад донжтой
Гижиг хатган инээхэд нь агаар цалгиж
Гинжин гинжин аялгуу алсын уулсыг сэрээнэ.........


Зэрэглээ

Бичсэн: Чойрын Хүү
20:49, 2010-09-08 .. Бичигдсэн: Шүлэг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Зээрийн зоо шиг халиухан намрын сардаа
Ээлийн гоо бүсгүй зүүд исгэн наадна.
Рид хувилгааны сод бүтээл гэлтэй
Эгэл сэтгэлийн үзүүр ороон наадна.
Гуниг зурах шувуудын дуу наран зүг алсрахад
Лимбэн цагаан аялгуутай хослон наадна.
Энхэр ялдам бүлээхэн санаашрал урсган
Эзгүй дурлалын оч зурсхийлгэн наадна аа.....


Бичсэн: Чойрын Хүү
16:18, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Болор тунгалагхан сарны дор
Бодлоон цалгиаж чамайг шүлэглэмээр
Борог шивээн толгой ганхуулж
Борхон намраа чамаар гоёмоор

Тунгалагхан оддын болорхон туяанд
Тураг биеийг чинь налан суумаар
Туурга цагаахан намрын сардаа
Тун чиг сайхан чамдаан зоръё



Болортунгалаг аа.....

Бичсэн: Чойрын Хүү
13:10, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Хурмастаас асгарах бороон дусал - Болортунгалаг
Хуурнаас хөврөх хөнгөн аялгуу - Болортунгалаг
Хүйлэн бодлын шүлгэн эрхи - Болортунгалаг
Хүмүүн заяаны шүтээн эхлэл - Болортунгалаг аа..



Больчихож.......

Бичсэн: Чойрын Хүү
13:03, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...


Амьдрал дундуур туучна....

Бичсэн: Чойрын Хүү
16:19, 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална


Сүүлчийн шөнө....

Бичсэн: Чойрын Хүү
16:15, 2010-09-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...



Хайртай..........

Бичсэн: Чойрын Хүү
14:56, 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос

Өгсөж уруудах  замбууд ОЮУН билиг төгсхөн төрж

Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн

Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ

Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ

Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг

Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ

 


 

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...



Хүлээе...............

Бичсэн: Чойрын Хүү
14:54, 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч

                        шөнийн ододтой сүжирч хүлээе

Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч

                        зүрхэн тарни шиг шившэж хүлээе

Будан дунд хайгаад олохгүй ч

                        бодолдоо чамайг бидэрч хүлээе

Булган сортой сарнаас гуйхгүй ч

                        бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа

 




Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе

Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе

Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе

Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа






...


{ Сүүлийн хуудас } { 19-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү