Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Жийргэвч

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...
Жийргэвч

               Тусгаарлах жийргэвчийг хаалт тавих бололцоогүй ажлын байранд гүйдэл дамжуулах хэсгүүдэд ойртохоос сэргийлэх зорилгоор 15 кВ хүртэлх хүчдэлтэй тоноглолд хэрэглэх ба 1000 В хүртэлх хүчдэлтэй залгах салгах аппаратурыг андуурч залгахаас сэргийлэх зорилгоор контактуудынх нь завсарт байрлуулна.Тусгаарлах жийргэвчийг текстолит, гетинакс, резин зэрэг тусгаарлах материалуудаар хийх ба гүйдэл дамжуулах хэсгүүдийг бүрэн халхалж чадахуйц хэмжээтэй байна....


Нэмэлт хамгаалах эсэргүүцэл

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...

Хаалт хашилт

               Ажиллаж байгаа хүмүүс зэргэлдээ орших хүчдэлтэй цахилгаан тоноглолын гүйдэл дамжуулах хэсгүүдэд санамсаргүй хүрэх, аюултай зайнд ойртохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хаалтыг мод болон бусад тусгаарлах материалаар металл бэхэлгээгүйгээр хийнэ. Хаалтан дээр тоноглолын тогтоогдсон хүчдэлээс нь хамааруулсан  , гэсэн анхааруулах хуудсыг хадах юмуу бичсэн байна.Хаалт нь бат бөх хийцтэй, зөөх боломжтой байх ба өндөр нь 1,7 м, доод зах шал хоёрын хоорондох зай 10 см-ээс ихгүй байна.
...


Эргэж ирлээдээ Зоригт ван БЛОГМН-дээ...

Бичсэн: Зоригт ван
15:05, 2014-07-15 .. Бичигдсэн: Сонин хачин .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зиа наадам ч дууслаа.Яаг сайхан нааддагын даваан дээр Батсуурь түрүүлж уур хүргээд араас нь агуу Аргентин минь хожигдож сэтгэл гонсойгоод хэрэг алга...Одоо яахав тэгээл амралт дууссан ажилдаа гардаг байхдаа хараал ид гэж.Амрах сайхан байдаг,амраад байхаар мөнгөгүй муухай байдаг хаха...За тэр ч яахав.Блогмн гэж найзтай болоод 4 жил 6 сар болжээ.Ид донтож байх үедээ ч энэ блогмн-ээс чинь салж чаддаггүй байлаашд кк.Хөтлөдөг 3 блог байна давхардсан тоогоор 300 мянга гаруй хүн орж гарж үзэж сонирхож таалан болгоожээ.Энэ блогийн чинь ачаар хэсэгхэн зуур бас олны танил болонгоо алдаж нтр  хаха золиги...


Би талын хүү

Бичсэн: Чойрын Хүү
13:21, 2013-09-05 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Би талын хүү...

Талын жавартаа жиндэж сэрэх би дуртай
Таанын амтат айргандаа согтож дуулах дуртай
Танил болсон намхан толгодоороо тэнэх дуртай
Тавиу уужим хөндийгөөр хараа бэлчээн суух дуртай

Намар эртийн цас шиг цайрах таанын толгойнд дуртай
Намхан толгодын цаанаас мандах улаан наранд дуртай
Нарийн суран жолоо атган галгиулж саахалтаар буух дуртай
Намтар баян нутгынхаа настан буурлуудад золгох дуртай

Тэнгис мэт давалгаалах цагаан зээрийн цахилаанд дуртай
Тэнгэр мэт цэлэлзэх Цайдамын цагаан нуурандаа дуртай
Тэн энгүй бөхөлзөх Цагаан тэмээтийн дэрсэнд дуртай
Тэргэл саранг хээр хонуулсан Баву...


Сонгууль та нарыг залхаасан уу?

Бичсэн: Алтангадас
19:26, 2013-06-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Байн байн л аль нэг намын сонгуулийн сурталчилгаа тараах гэж хүмүүс хаалгийг чинь чангаар нүдэж ая тухыг чинь алдагдуулж, тв, фм, интернэт, ФБ, твийтэрээр чинь хүсээгүй байхад сонгуулийн сурталчилгаанууд мэдээллээр бөмбөгдөж, найз нөхөд жалга довоороо талцаж хуваагдаж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан амлалт, мөрийн хөтөлбөрүүд энд тэнд уншигдаж, сонсогдоод л, орой үдэш орцны үүдээр чинь чанга яригчаар чихийг чинь ядраагаад л, бие биенээ муулж, идсэн уусан, луйвардсан, алсан талсанаар нь нэг нэгнээ муулаад л сонгууль та нарыг залхаасан уу?

Гэтэл зарим нэг нь сонгуулиа өгөхийг урайлж би...



САЛАА ЗАМЫН ЭХЭНД ТҮҮНД ХЭЛЭХ ҮГС

Бичсэн: Алтангадас
22:08, 2012-10-08 .. Бичигдсэн: эрх чөлөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

     Салаа замын эхэнд чамдаа энэ өдрийн мэндийг хүргэж байнаа. Хамтдаа суугаад хүсч, тэмүүлж байсан ирээдүй өнөөдөр үгүй болсон ч чамд зориулж сүүлийн удаа блогтоо бичлэг оруулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн амьдралын өнөөдрийн өдөр, өөдрөг мөрөөдөл биднийг хөгөлж, тэмүүлэх хүрэх боломж нь бидний гарт байсан ч магад залуу насны сэтгэлийн хөг нь бидний ирээдүйг үгүй хийсэн байхаа.
        Энэ бичлэгт өнгөрсөн өдрүүдийн алдааг шүүж дүгнэх гэсэнгүй ээ, харин хожмын өдөр бид өөр хэн нэгэнтэй учрах болзоонд хийсэн алдаагаа давтахгүйн итгэлийг мөрөөсөн бичлээ. Итгээгүй итгэлийг бий болгох, ...



ХУУЛЬЧИЙН БОСГО

Бичсэн: Алтангадас
21:47, 2012-09-25 .. Бичигдсэн: эрх чөлөө .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Чадан ядан 10 жилээ төгсөөд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн босгыг алхсаан Гадасаа хүү. Их сургуулийн 5 жил үлгэрийн юм шиг өнгөрчээ бодоод байхад. Үнэндээ оюутны ширээний 5 жил одоогоор өнгөрүүлээд буй насны минь хамгийн эрхэм жилүүд болон үлдэж. Ингээд эрхзүй ч мэргэжлээр 2010 онд төгссөн юм л даа хуульч биш. Хуульч болоход хуулиараа хоёр жил заавал мэргэжлээрээ ажиллаж сэтгэл, санаагаа бэлдэж, энэ салбарт ажиллах хүн мөнүү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. (хууль тогтоогчийн үг). Яахав төгсөөд хуулийн судалгаа, өмгөөлөл, уул уурхайн салбар гээд хэдэн газар үзэж тарж явсаны э...



10-В гэж анги ямар байсан яг тэр хэвээрээ л байна...

Бичсэн: Зоригт ван
10:00, 2012-04-07 .. Бичигдсэн: Сонин хачин .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
                   

ЭРДМИЙГ СУРААД БУЦЛАА ГЭХЭЭС
АЮУЛХАЙ ЦЭЭЖИНДЭЭ ДҮҮРЭН БАЯРТАЙ
ЭРГЭЭД АНГИДАА СУУХГҮЙ ГЭХЭЭР
АЛАГ НҮДЭНДЭЭ СУВДАН НУЛИМСТАЙ

             за ойрын хэдэн сар энэ муу блогтоо шинэ бичлэг оруулсангүй удаан хугацаагаар блогоо орхижээ кк...Өнөөдөр өглөө сэрэнгүүтээл нэг юм бичмээр санагдаад сэтгэл хөдлөөд тэссэнгүйдээ би...Би гэдэг хүн 1993 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн арван жилийн 31-р дунд сургуульд 1В гэж ангид элсэн орж арван жил суралцаж 2003 онд төгссөн юм...Хүн болгоны бага насны хамгийн ариун нандин МАРТАГДАШГҮЙ ДАВТАГДАШГҮЙ  бүхэн чухам тэр л арван жилийн сурагч ахуй үед...


ЦОНХНЫ ЦААНА ШУУРГА ШУУРНА

Бичсэн: Алтангадас
19:39, 2012-02-29 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Цонхны цаана шуурга шуурна

Дотор би хэн нэгнийг байцаана

Хийсэн хийгээгүйг нь мэдэхгүй ч тэр буруутай,

Хэлэхдээ тэр үгээ зөөж ядан буруутан шиг цухалдана

                Нүглээ наминчилж тэр өршөөл эрнэ

                Нүцгэн үнэн тэр гэрээ тэжээдэг

                Нүднээс асгарах нулимсаа тэр нуун арчина

                Нүдрүү нь би харж эс чадна

Цонхны цаана шуурга шуурна

Дотор би дүгнэлт бичнэ

Тахир дутуу ижийг нь, талхны мөнгөө хүлээх ажилгүй эхнэрийг нь

Тэврүүлээд үнсүүлэх хоёр жоохон үрийг нь бодно.

                Цаасан дээр хараар бичсэн албадлагын хэрэгсэл уншина

                Цамцныхаа дээд то...



Алдсан хүн нэг тамтай, Авсан хүн арван тамтай...

Бичсэн: Зоригт ван
13:07, 2012-02-20 .. Бичигдсэн: Шүүмжлэл... .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Сар шинийн баяр хаяанд ирж бүгд л баяртаа бэлдэцгээж дэлгүүр хоршоо ч хөл хөдөлгөөн ихтэй ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байнадаа гэж...Би ч бас бэлдээд л..Харамсалтай нь өнөө өглөө дэлгүүрээс юм авч байгаад түрийвчтэй мөнгөө бүх бичиг баримттайгаа алдчилаа хаха...Одоо инээхээс өөр яахавдээ кк...Хулгайч нар нээрээ үнэн аймар юмаа буруу харах хооронд л бараг суйлжийшд муу хараал идмэрүүд чинь...Уг нь хөл хөдөлгөөн ихэсхээс өмнө гээд амьхандаа л эрт гарсын тэгсэн бурууджээ золиг гэж кк...Заа яахав шинэ оны өмнө гарах ёстой юм гарсын байлгүйдээ...Алдсан хүн нэг тамтай авсан хүн арван т...


{ Сүүлийн хуудас } { 2-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү