Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Миний цагийг харсан хүн байна уу?

Бичсэн: gereltuya
10:02, 2009-10-07 .. Бичигдсэн: Зүгээр л .. 50 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүшээ таминь ээ... Миний цагийг харсан хүн байна уу? Харсан уулзсан хэн нэгэн байвал надтай уулз ингээд хэлээд өгөөч. Амьдралд унахгүй гэдэгтээ итгэдэг тэр хүүхэн намайг хаяж яваад нэлээд удчихлаа. Бүүр санаад болдгүй. Уруудаж байгаам шиг, унаж байгаам шиг энэ мэдрэмжээс салгаад өгөх хүн тэрнээс өөр алга. Өөрөөсөө өөрийгөө хайж байна.  Өөр хэн нэгэн олоод өгсөн ч баярлана.

Алдаатай оноотой миний өдрүүд үргэлжилсээр...

Би хэн нэгнийг өөрөөсөө гээчихсэн
Би хэн нэгнийг өөртэйгөө нийлүүлсэн
Бурам шиг амьдралд бялуурчихсан юм байлгүй...

Итгэл, мөрөөдөл бүхнээ хаа нэгтээ гээчихэж
Идэрхэн насаа өөр зүйлээр...


Хоржийлоо and Уухай

Бичсэн: Алтангадас
21:25, 2009-10-03 .. Бичигдсэн: эрх чөлөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Дээхэн үед морь эргэхэд хоржийлоо, сур харавхад уухай гэдэг байжээ. Дээхэн үед ч гэждээ одоо ч гэсэн ийм л байгаа. Тэгээд л бөөнөөрөө найран дээр байгаа юм шиг уухайлж өгнө дөө. Тэр ч яахав уудам сайхан тал, уужим сайхан сэтгэлтэй холбоотой гэх хүмүүс захаар дүүрэн байгаа. Яг л нөгөө Жавхлангийн пен захаар дүүрэн гэж нэг дууны үг шиг. Гол нь Жавхландаач биш бүгд тэгж боддог. Угтаан бол бид хэзээч нийгэм гэж сайн мэдэхгүй, бүр бөөнөөрөө хамтарч ажил хийнэ гэж байхгүй, багаар ажиллах энэ тэр гэж яриад ч хэрэггүй байсан байхгүй юу. Одоо бол сайн багаар ажилнаа, багаас нь эхэлвэл: цэцэрлэгийн хүүх...



ЧИ МӨН ҮҮ !!!

Бичсэн: Алтангадас
12:06, 2009-09-28 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнхээлж хадгалах нулимсыг минь
Тэгээд урсахгүй байна гэж битгий уурал
Тэнцэж мөнхрөх амьдралын замд
Тэнхрэхгүй байна гэж битгий зандар
     Хурдлан давхих тэрэгний араас хараад
     Хүнтэй барьцаж битгий шахамдуул
     Хур баяны бусгүйг хараад
     Хурган баян шиг битгий дуурай
Алдуурах сэтгэлийн минь амьд аргамжаа
Амраглах биеийн минь амьд халаагуур
Амьдрах итгэлийн минь ганц гэрэл
Аяндаа жаргах хорвоогын хос
     Чи мөн л юм бол битгий бухимд
     Чи мөн л юм бол битгий. . .

...


Сүртэй хүмүүс юм аа

Бичсэн: Алтангадас
22:36, 2009-09-25 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээ манайхан ч бас сүртэй хүмүүс юм аа. Багаас нь эхэлбэл Бат гурван сар өлсөж өлсөж цуглуулсан мөнгөөрөө элгэн гутал авчээ. За энэ нь яахав гол нь өнөөдөр тэрээр арчиж арчиж шинээр танилцсан бүсгүйтэй уулзхаар очих замдаа автобусанд суугаад хүн болгонд гишгүүлээд өнөөх айхтар гутал нь шороон саарал юм болжээ. Бухимдсандаа муухай харахад за сүртэйшдээ гэнэ. Харин Батдорж өчигдөр нэлээн уусаан, хөөрхий залуу гэртээ ч харилгүй шууд сургууль дээрээ ирсэн. Ирэх замдаа сүүлчийн хэдээрээ 1 лт-ийн ус авсан тийм ус дахиад хэдэн саваар нь ч уугаад дотор зүгээр болохгүй шинжтэй. Сургууль дээрээ ирэхэд нө...



Шинэхэн

Бичсэн: gereltuya
17:28, 2009-09-19 .. Бичигдсэн: Шүлэг .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Гадаа цасан будраад бүгдийг цагаанаар буджээ

Гар даараад улайсан ч сэтгэлд нар гараад дулаахан

Шуурга бүгдийг хийсгэн өөр газар аваачжээ

Шаналал гуниг бүхнийг орхиод сэтгэлийн тэнгэр цэв цэлмэг

Бүүдийсэн тэнгэр гуниг биш баяр авчирна

Будрах цасан төгсгөл биш эхлэлийг авчирна

Буцах шувууд ирнэ шүү хэмээн намайг даллана

Буман бодол түмэн зүйлээс чиний төрх тодхон харагдана

Шарласан навчис хаврын түрүүчээр өнгөө солин надад ирнэ

Шийтгэл шиг амьдрал тэр үед шагнал болон над дээр бууна

Нэвсийтэл дарах цас,  зуны үдшийн бороо болж эргэж ирнэ

Нэг л мэдэхэд он цаг улиран дахиад а...


Бодол хөвөрнө...

Бичсэн: gereltuya
21:53, 2009-09-17 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Эцэс төгсгөлгүй мэт бодол хөвөрнө. Яг одоо цаг 21:56 болж байхым. Яагаад ийн бодолд дарагдах болсон шалтгаанаа өөрөө ч олохгүй юм. Намар болоод хүмүүсийн синдром хөдлөөд байгаан болов уу? Хүмүүсийн бишээ миний. Хүн цагаа тулахаар ийм муухай. Юм болгон дээр өөрөө өөртөө хань хайгаад л... Хүмүүст ямар байгааг огт мэдэхгүй хэрнээ зүгээр л би ганцаараа ийм биш гээд л... Хэзээнээс би ийм хүн болчихов? Өөрөөсөө асууя... Одоогоос гуруун жилийн өмнөх Гэрэлээг одоо байгаа байдалдаа аваад ирвэл зүгээр л санааширч суухаас илүү ихийг хийчихэж чадах чадал тэнхээ, ухаантай нэгэн байх байсан бизээ. Харин өнө...


Нийгэмд хандаатий, улс төр биш

Бичсэн: Алтангадас
21:44, 2009-09-17 .. Бичигдсэн: эрх чөлөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 

 

 

Нэг л сайхан охид бүсгүйчүүд, залуучууд гудамжаар холихсоор. Нөгөө л айхтар том брэнд хувцасаар гангарна. Хаа сайгүй бие биендээ томорно, ахархана, пээдэгнэнэ. Залуучууд бүгд л автомашин, дараа төлбөртийн дугаартай мэдээж нөгөө айхтар брэнд хувцастай. Гудамжаар хурдан хүлэгтэйгээ давхихдаа хамгийн сүүлийн үеийн цоо шинэ дуу давьж сэтгэлээ сэргээнэ. Ер нь энэ ч гайгүй хамгийн үнэтэй том машинуудыг хамгийн хөөрхөн хүүхнүүд унана, хамгийн үнэтэй пивоны газар, бааранд хамгийн хөөрхөн хүүхнүүд тэд л сууна. Энэ чинь юу болж байна яагаад ямар мөнгөөрөө тэд ингэтлээ тансаглаад байгааг хэнч мэдэхгүй...



Би адгийн шаар

Бичсэн: gereltuya
13:48, 2009-09-17 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Амьдрал юун дээр тогтдог гэлээ. Хайр, мөнгө, энээ тэрээ олоооон хувилбар байгаа. Гэхдээ эцсийн дүндээ минийхээр амьдрал итгэл дээр л тогтдог гэж боддог. Харин би олон сайн хүмүүсийн итгэлийг алдаж байна даа, хөөрхий.


Андууддаа талархая

Бичсэн: gereltuya
10:46, 2009-09-10 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Намрын налгар шар өдрүүд эхэлж хэн хүнгүй л ажил алба гээд завгүй байх шиг. Би ч завтай гэхэд хаашаа ийн, завгүй гэхэд ч хаашаа ийн яваад л байна. Амьдрал сайхан шүү дээ. Өөртөө хэлээд л тэр үгэндээ итгээд л өөрийнхөөрөө гүйж явна. Ингээд эрхэм нөхдөд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх гээд л... Дэндүү удчихлаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж сайхан үг бий. Яг цагаа тулахаар хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй пааникт орчихдог юм байна лээ. ТЭр л үед блог гэсэн энэ орон зай, тэнд танилцсан та нарыгаа хамгийн түрүүн санах юм. МАгадгүй сэтгэлийг чинь тэмтэрч мэд...


Хийморио сэргээчие байз...

Бичсэн: gereltuya
12:09, 2009-08-27 .. Бичигдсэн: Зүгээр л .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Зиа хө өдөр хоног гэрлийн хурдаар урссаар есдүгээр сарын нэгэн ерөөсөө биднуудын баярт өдөр хаяанд ирчжээ. Гүй энэ цаг хугацаа хэтэрхий хурдан байнаа. Ямар нэг зүйл бодож амжаагүй байтал дараагийнх өөр зүйл бодох хэрэгтэй болчих жишээтэй. За энэ ч ячахав. Нэг сайхан сэнгэнэтэл дуулаад хийморио сэргээчээд 2009 оны дөрөвдүгээр улирлыг эрч гүчтэйхэн эхлэх санаа байна. За тээд сургууль соёлдоо орох гэжийгаа дүү нартаа амжилт, онц сураарай ингэж дарамтлаад яахав. Толгойныхоо хэрээр хутгаж аваал өөртөө шингээчихэд хаваасаг. Аан харин ажил төрөлтэй хрүнүүс бол блогроол ажлаа цалгардуулаад байдын биш ...


{ Сүүлийн хуудас } { 51-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү