Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Герман хүүхэд хүссэнээ авах эрхгүй

Бичсэн: gereltuya
11:26, 2009-06-12 .. Бичигдсэн: Ярилцлага .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

“Гадаадад байгаа монголчууд” булангийн маань зочин хүүхдийн өсч хүмүүжих орчин ямар байдаг тухай атаархмаар зүйлүүдийг ярьсан юм. Бид яагаад хүүхдээ ийм орчинд хүмүүжүүлж болохгүй гэж? Дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адил бид ч гэсэн хүүхдүүддээ хайртай шүү дээ. Харин юуг өөрчлөх хэрэгтэй юм бол? Германчууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг, бид тэднээс ямар үлгэр дуурайл авч болох талаар Б.Уянгатай ярилцлаа.

-          Та хэзээнээс Германд амьдрав? Олон жил гадаадад амьдарч байгаад эргэж ирэхэд ямар байна вэ?

-          Би 1995 оноос хойш ХБНГУ-ын Саксон мужийн Лайпцик хотод...



Эсэруагийн охины хоолойн чимэг

Бичсэн: gereltuya
09:31, 2009-06-04 .. Бичигдсэн: Би уншлаа .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Ийм нэртэй ном уншлаа. Сайхаан сайхан. Энэ номын зохиогч Д.Болдхуяг ах өчдөрхөн гарын үсэгтэй номоо надад бэлэглээд... Хэ хэ бичсэн үг нь хүртэл өөр. "Эрхэмсэг дүү, номын садан М.Гэрэлтуяадаа зохиогчоос дурсгав" гэсэн үгтэй. За тээд бүхэл оройжин уншсөөн. Хүн болгон яруу найрагч, хүн болгон өөрийгөө илэрхийлэх үгийг хэлж чаддаг гэж Ариус хэлж байсан л даа. Гэхдээ л... Өөр хүмүүс өөр байдын байна. Номын редактораар ажилласан Б.Лхагвасүрэн гуай бичихдээ "Номлолт, эрхэм чимэгт, бодрол бясалгалын шүлгүүд, ардын дуу мэт аялгуун чимээ сонсогдсон шүлгүүдээр энэ номын сөн дүүрчээ..." хэмээжээ. Энэ том...


Нэг л мэдэхэд

Бичсэн: gereltuya
09:15, 2009-06-03 .. Бичигдсэн: Шүлэг .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
  .fullpost{display:inline;}

Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна
Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихэ...



Хүүхэддээ тавхан хормыг зарцуул

Бичсэн: gereltuya
17:39, 2009-06-02 .. Бичигдсэн: Ярилцлага .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхдийн баяр хаяанд тулж ээж аавууд бэлгээ базаагаад л... Харин энэ өдрүүдэд томчуудаас, тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүсээс хүүхдийн төлөө юу хийж байгааг нь асуумаар. Бид үнэхээр хүүхдүүдээ баярлуулж чадаж байна уу? Чихрээр хуурч, гоё үгээр бялууруулаад л жилийн дөрвөн улиралдаа ганцхан өдрийг нь тэднийх хэмээн зарлаад л... Энэ дугаарынхаа зочноор “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн дарга Н.Тогтохнямыг урьлаа.

-          Хүүхдийн эрх гэдэг ойлголт манайд гадаад дотоодын байгууллагуудын шугамаар “импортлогдож” орж ирсэн асуудал юм шиг ойлгогддог. Тэгэхээр хүүхдийн эрх гэж яг юу...



Эрэгтэй хүний арьс “тэвчээртэй” байдаг

Бичсэн: gereltuya
17:36, 2009-06-02 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


Хүдэр бор арьс эрчүүдийн бахархал гэсэн ойлголт аль эрт моодноос гарчээ. Долоо хоногтоо нэг маск тавиулж, өглөө нүүрэндээ тос түрхэж, гадагш гарахдаа нарны хамгаалалтын тос хэрэглэх нь тийм гаж зүйл шиг санагдахаа хэдийнэ больжээ. Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Эрэгтэйчүүдийн арьс хавар, зундаа тослогийн хэмжээ нэмэгдэж, арьсан дээр нөсөө толбо гарах нь элбэгшдэг. Нарны хэт ...



Би эндхийн ажилчин

Бичсэн: gereltuya
09:43, 2009-06-02 .. Бичигдсэн: HELP... .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
"Цаг төр, хүмүүс" сэтгүүлд ажиллаад нэг жил болчихжээ. Цаг хугацаа хэтэрхий хурдан байна. Юу ч хийж амжаагүй байтал бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөж. Энэ жижигхэн өрөөнд амьдрал тэр чигээрээ буцалж байдагт нь би хайртай. Зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бус, бүхнийг ул суурьтай бодож үг бүрээ бодож, жижиг зүйлийг ч олон талаас нь няцалж, бяцалж бичихийн сайхныг эндээс би мэдэрсэн. Цөөхүүлээ ч гэсэн гар нийлсэн хамт олныхоо дунд инээж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа маань ч миний бахархал. Эхнийхээ дугаарыг уншигчиддаа хүргээд жил гаруйн хугацааг үдэж байгаа манай хамт олон өнөөдөр 83 дахь дугаараа гар...


Бурханыг үзэн яджийна

Бичсэн: gereltuya
08:58, 2009-05-26 .. Бичигдсэн: HELP... .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Хараал ид... Новш гэж... Бурхан гэж байдаг юм бол одоо гүйж очоод алалцмаар байна. Яагаад яагаад нэг хэсэгт нь зовлонг, үхлийг, хагацлыг ингэж ихээр нь өгөөд байдаг юм бэ? Ямар гэм хийсэн гэж... Яасан гэж... Намайг ингэж байхаар өөрийг минь үхүүлчихээч... Чам шиг юм чадахгүй л дээ... Харжийна, басжийна... Хоншоор чинь хүрвэл аваад яв... Очоод чамтай нэгийгээ үзве. Хүмүүсийн нулимс, гуниг, гутралд сэтгэл чинь ханах болоогүй юу?  Новш гэж... Ойрхон садангийн хоёрхон настай жаахан хүү өчигдөр тэнгэрт хальж... Хоёрхон настай шүү дээ, тэр минь... Ямар ч гэм зэмгүй, инээдээр бялуурсан жаахан тэр мин...


Бид хүүхдэдээ хэрхэн ханддаг вэ?

Бичсэн: gereltuya
07:05, 2009-05-26 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн биш хүүхэд

Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай найз маань их л баярлангуй  ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л хэсэг ярилцаж байлаа. Харин саяхан нөгөө залуутайгаа тааралдсан чинь ажлаасаа гарчихаж. Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Дээхнэ нэг цэргийг автобусанд суусан чинь нэг хүн “Наадах чинь хүн биш цэрэг явж байна” гэсэн гэдэ...



Мэдэхгүй мэдрэмж

Бичсэн: gereltuya
17:29, 2009-05-25 .. Бичигдсэн: Шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Танил бус мэдрэмж намайг зовооно
Тарчилж байгаа баярлаж байгаагаа би үл мэднэ
Мэдэхгүй, огт өөр мэдрэмж намайг хоргооно
Магад би баярласан байх бас гомдсон байх
Тийм гэхийн аргагүй тэр мэдрэмжийг
Тэндээс эндээс ер хаанаас ирснийг нь мэдэхгүй
Намайг хоргоосон, эсвэл би түүнийг ээрсэн үү
Нэг хоёр хэдэн өдөр ийм баснаа санахгүй нь...
Танил бус тэр мэдрэмж дахиад ирэх эсэхэд эргэлзэнэ
Танил болоод надад ирнэ гэж итгэнэ
Мэдэхгүй тэр мэдрэмж битгий ирээсэй гэж хүснэ
Мэддэг бочихоороо айчихна гэж өөрөөсөө айна

...


Өөрчлөлт...

Бичсэн: gereltuya
08:28, 2009-05-25 .. Бичигдсэн: Зүгээр л .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчдөр Багануураас нэлээд орой ирсэн тул санал хураах байр хаахаас өмнө амжиж саналаа өгөх гэж хэрэндээ бас бажгадав. Өглөө зургаа өнгөрөөж сэрчихээд Ийглийн мэдээгээр Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай сонсов. Сонгуулийн өмнө хоёр чавганц уралдаад нэг нь түрүүлнэ, хэн хэнээсээ дээрдэх юм алга, гэхдээ Н.Энхбаярыг өөрчлөөд үзвэл... гэсэн бодол надад байсан. Гэхдээ сонгуулийн хэсгийн болон нутаг дэвсгэрийн хороо тэр чигээрээ Н.Энхбаярын талд ажиллах учир урьд урьдны сонгуулиудтай адил луйвардаад л Н.Энхбаяр ялах байх гэж таамаглаж байв.  Зиа тээд гэрээсээ гар...


{ Сүүлийн хуудас } { 54-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү