Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү

Бичсэн: gereltuya
11:47, 2008-12-15 .. Бичигдсэн: Хөөрхөн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

  Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөө...



Хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла

Бичсэн: gereltuya
09:20, 2008-12-15 .. Бичигдсэн: Ярилцлага .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ дугаарын  зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.   

-          Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?

-          Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний х...



Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно

Бичсэн: gereltuya
09:03, 2008-12-15 .. Бичигдсэн: Ярилцлага .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Өглөө эрт гэрээсээ гарч, үдшийн бүрийтэй зэрэгцэн гэрийн зүг яардаг бүсгүйчүүд олон. Эмэгтэй хүн амьдралыг авч явна гэж бардамнахаасаа өмнө гэр бүлийнхээ аз жаргал, үнэ цэнийн тухай бодох ёстой гэж ярьсан энэ бүсгүйг Р.Оюундарь гэдэг. Тэрээр Гэр бүлийн радио 104,5-д хөтлөгч хийдэг.     

-          Эмэгтэйчүүд нийгмийг нуруун дээрээ үүрч байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Нийгэмд эмэгтэйчүүд голчлох үүргийг хүлээж, тэд байр суурь мэдлэг боловсролын хувьд эрчүүдээс илүү байна гэж ярьдаг. Эрчүүд нэг бол төрийн толгойд, байгууллагын удирдах албанд, эсвэл хар бор ажил хийгээ...



Би өөрийнхөө тухай...

Бичсэн: gereltuya
13:31, 2008-12-08 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажлын гараа

Манай сэтгүүлийн “Боловсролын инфляци” гэсэн дугаар таны гар дээр очоод удаагүй байгаа. Жинхэнэ инфляцитай боловсролоос өөрийнхөө халбаганы хэмжээгээр хутгаж аваад, шинэхэн дипломоо өвөртөлчихсөн, ёстой л будаг нь ханхалсан  шинэхэн сэтгүүлч би ажлын гараагаа “Цаг төр, хүмүүс” сэтгүүлээс эхэлсэн. Ямар ч мэргэжлээр суралцаж төгссөн байлаа залуу хүн бүрийн дотор би л өөрчилж чадна гэсэн тийм оргилсон хүсэл байдагтай адил би ч гэсэн сэтгүүл зүйн салбарт өөрийнхөөрөө ажиллаж, орон зайгаа бий болгож чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо ч байгаа. Сэтгүүл гэхээр л гоё чамин зургаар...



Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил

Бичсэн: gereltuya
13:27, 2008-12-08 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.

-         Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?  

-          Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэ...



Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй

Бичсэн: gereltuya
12:13, 2008-12-08 .. Бичигдсэн: Ярилцлага .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Хүний эрх гэдэг гарт баригдаж нүдэнд харагдахгүй мөртлөө амны уншлага болчихоод байгаа асуудлын талаар ярилцахаар “Монфемнет” ТББ-ыг зорьлоо. Өрөөнд олон залуус бужигнана. Өөрийнхөө бодож явдаг, хүмүүст хүргэхсэн гэсэн үгнүүдээ “урлаж” байлаа.  “Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй”, “Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн зурагт хуудаснууд “агаарт” тогтсон хүний эрхийн тухай арай бодитой ойлголтыг надад өгсөн. Тус байгууллагын ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа.

-          Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүй...



Кетчуп-т зориулваа...

Бичсэн: gereltuya
14:30, 2008-12-04 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ зургийг мессеэжерийнхээ аватор дээр, бас блогийнхоо хөрөг зураг дээр ч тавьсан юм. Нулимс муухай... Энэ үгийг Кетчуд хэлжээ... Уйлж суух муухай ч гэсэн... Ингээд өөрийгөө өмөөрөх гээд байдагийн. Ямартаа ч би зургаа сольсон. Эгч, дүү, найз нөхөд маань ч ингэж хэлж л байсан. Сэтгэлд санаа хэд хоног хэцүүхэн байсан л даа. Гэхдээ одоо би өөрийнхөөрөө өөдрөг амьдрах гэж хичээж байна. Нэг л өдөр бүхнийг өөрийнхөө өмнө сөхрүүлдэггүй юм гэхэд өөрийнхөөрөө амьдрах л болно. Надад өөрийн гэх өмч хөрөнгө, сая саяар нь тоолох мөнгө төгрөг алга. Гэхдээ сэтгэлээрээ баян хүн. Хоёр хөөрхөн зулүага маань ...



Та шоколаданд дуртай юу?

Бичсэн: gereltuya
13:49, 2008-12-01 .. Бичигдсэн: Зүгээр л .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Шоколадыг эрүүл мэндэд хортой, тустай гэсэн маргаан одоо хэр үргэлжилсээр л байгаа. Хэдэн зуун дамжин өнгө зүс, амт чанараа өөрчилсөөр өнөөгийн бидний мэдэх шоколад бий болсон. Саяхан болтол шоколадыг арьсны өнгө, биеийн галбирыг "эвдээд" зогсохгүй, тамхинд донтохтой адил ажлаа алдахад хүргэдэг гэж үздэг байв. Тэгвэл харин одоо эсрэгээр харин ч шоколаданд хайр зарлаж, урьдын туйлшрал үгүй болж байна.

Хаадын ундааны түүх

Испанийн далайчин Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг нь ажиглажээ. 1519 онд Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг...



Би өөрийгөө хайж байна...

Бичсэн: gereltuya
13:48, 2008-12-01 .. Бичигдсэн: Ярилцлага .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Дүрслэх урлагийн дээд сургуулийн тавдугаар ангийн хаалга тативал өмнөөс инээмсэглэл дүүрэн даруухан залуу гар барин угтсан нь З.Түмэнжаргал байлаа. Тэрээр Азийн уран зургийн уралдаан, Дэлхийн усны уран зургийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн аж.

-          Яагаад зураач болохоор шийдэв?

-          Дэнжийн мянгад 39-р сургуулийн хоёрдугаар ангид сурч байхдаа Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд явж эхэлсэн. Тэр жилийнхээ хүүхдийн уран зургийн уралдаанд түрүүлж, баярын бичгээр шагнуулсанаар кураач болох хүсэл төрсөн. Бага байхаасаа зураг оролддог байсан. Хүүхдийн урлан бүтээх ...



Зөрчилгүй амьдрал гэж байхгүй

Бичсэн: gereltuya
13:47, 2008-12-01 .. Бичигдсэн: Ярилцлага .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

                                             

     Өвөр монголчуудыг бид монгол хүн биш хятад гэж ойлгодог. Харин тэд өөрсдийгөө Монгол хүн омогшиж, бардамнаж явдаг. Сүүлийн үед Өвөрмонголд нэрд гараад байгаа үалуу яруу найрагч Ш.Мэргэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр яруу найргийн гурван ном гаргаад байгаа бөгөөд “Зүрхний дуудлага” шүлгээрээ Өвөрмонголын уран зохиолын наадмын тэргүүн шагналыг авчээ.   

-          Та ямар сэдвээр судалгааны ажил хийж байна?

-          Анх 2006 онд Монголд болсон дэлхийн яруу найргийн 26-р их хуралд оролцохоор Монголд ирсэн. Хэдийгээр өөр газар нутагт амьдарч б...



{ Сүүлийн хуудас } { 62-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү