Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Сайныг сийлж үлдээ

Бичсэн: gereltuya
08:26, 2008-08-08 .. Бичигдсэн: Би уншлаа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм.

            Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйж муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээ “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан” гэж бичжээ.

            Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрд дээр иржээ. Тэгээд усанд орж амрахаар шийдэв. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошлуулж байлаа. Үүнийг харсан найз нь хамаг хурднаараа ирж түүнийг гарган авсан ажээ.

           ...



Сарнайн цэцэрлэг

Бичсэн: gereltuya
08:16, 2008-08-08 .. Бичигдсэн: Би уншлаа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь асуувал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн байдаг гэлцэнэ.

Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:

-         Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? Гэж асуувал:

-         Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.

Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан...



Бурхан ганц хүслийг чинь биелүүлье гэвэл Чингис хааныг дахин төрүүлээч гэж хүснэ

Бичсэн: gereltuya
08:22, 2008-08-06 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Амьдралаа өөд татахаар олон сайхан залуу хүний нутгийн зүг хүлгийн жолоо залж байгаа. Соонгост ажиллах хугацаандаа чамгүй их зүйл сурч мэдсэн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөвөл хаана ч мөнгө олж сайхан амьдрах боломжтой юм байна шүү гэдгийг манай сэтгүүлээр дамжуулан хэлж буй энэ залууг Б.Алтангэрэл гэдэг. 

-         Солонгост очоод хэдэн жил болж байна?

-         Хоёр жил шахам болж байна. Ирэх жилийн есөн сард гэрээний хугацаа дуусна. Гэрээгээ дуусахаас өмнө нутагтаа очих санаа байгаа. Эндхийн хоол унд, цаг агаарт нь дасаж байгаа ч монголоо маш их санаж байна. Үйлдвэртээ би ганц монгол нь...



Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

Бичсэн: gereltuya
08:21, 2008-08-06 .. Бичигдсэн: Зүгээр л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Насанд хүрсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсгийг үнсэлт гэж хэлж болно. Зүгээр л хайртайгаа илэрхийлэх зүйлийг үнсэлт гэж тодорхойлох нь өрөөсгөл талтай. Үнсэлт нь бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг гэж сэтгэл зүйчид болон судлаачид үздэг байна.

Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэж байх явцад дээр 29 булчингаас гадна нүүрний булчин  ч давахар ажилладаг. Үнсэлтийн явцад тухайн хүмүүсийн хооронд 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцо...


Айраг хоол боловсруулах эрхтэнг сайжруулж,хоолны дуршлыг нэмэгдүүлнэ

Бичсэн: gereltuya
08:19, 2008-08-06 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Зуны цагт далбагар навчтай, улаавтар иштэй ургамал уулын нартай энгэрт ургадагийг бид мэднэ. Хүүхэд байхад түүний ишийг таслан авч шимэхэд яг л исгэлэн айраг шиг амтагддаг байсансан. Тийм болохоор л түүнийг “айраг” гэж нэрлэсэн байхаа. Түүний энэ исгэлэн амт нь ишинд агуулагдах оксалын хүчилтэй холбоотой аж. Ургах явцад оксалын хүчил ишинд цугларч, өндөр концентрацтай болсон байдаг. Айргийг “шинэ залуу” дээр нь хүнсэнд хэрэглэх хэрэгтэй. Харин наймдугаар сараас хойш түүнийг хоол хүнсэнд их хэмжээгээр хэрэглэх нь зохисгүй юм байна. Учир нь ургамал хөгширч, хүчлийн хэмжээ ихсэдэг бөгөөд ялан...



Төв азийн нүүдэлчин монголчууд дэлхийн ховордож байгаа “амьтад”- ын нэг

Бичсэн: gereltuya
08:16, 2008-08-06 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Түүний тухай нэг сэтгүүл дээр 40 жил үзэг жолоодсон хүн гэж бичсэн байсныг санаж байна. Гэр бүлийн харилцаа, монгол хүний ёс жудаг, ариун нандин бүхнийг авч үлдэх, хойч үедээ үлдээхийн төлөө гэр бүлийн цуврал дөрвөн ном гаргаад байгаа сэтгүүлч Дариймаатай уулзлаа.    

-         Олон олон ном хэвлэгдэн гарч байгаа. Таны хувьд гэр бүлийн цуврал ном гаргасан. Хүмүүс ном унших нь ховордсон үед олон ном нэг дор гаргах нь хэр ашигтай байдаг вэ?

-         Ашиг хонжоо харсангүй ээ. Гэр ахуйн нэвтэрхий толь хийе гэсэн санааг би олон жил бодож, материалаа цуглуулж байсан. Энэ үед монгол зах зээл...



Өнөөдөр л чамдаа би цэцэг авъя

Бичсэн: gereltuya
10:15, 2008-08-01 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай гэж ... бичдэг байсан цаг хэдийнэ өнгөрчээ. Өнөөдөр түүний минь төрсөн өдөр. Эр хүн гээд цэцэг авах дургүй байж билээ. Харин өнөөдөр би чамдаа юу өгөхөө, юу хэлэхээ мэдэхгүй байна. Өнгөрсөн сайхан дурсамж бүхэн аль хэдийн болоод өнгөрсөн бүхний цаанаас гэрэлтэн, инээмсэглэх дүр төрх, гэнэн ч юм шиг хэрсүү ч юм шиг үг бүр тань сэтгэлээс ургаастай. Миний хувьд тандаа өгөх хамгийн том бэлэг төрсөн өдөр бүрээр тань сайн сайхан яваагаа чамдаа хэлж, хоёр хөөрхөн үрийнхээ аз ж...


Сэтгэлийн нүд

Бичсэн: gereltuya
11:49, 2008-07-31 .. Бичигдсэн: Би уншлаа .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Сэтгэлийн нүд

            Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг нь хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босч чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимэглэхэд өдөр хоног хурдан өнгөрнө.

            Ийнхүү сар, улирал өнгөрсөөр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан...



Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд хөмсгөө зангидан уйтгарладаг

Бичсэн: gereltuya
17:56, 2008-07-30 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд

хөмсгөө зангидан уйтгарладаг

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үгээр бид нялхасыг өлгийдөн авдаг. Орчин цагт төрснийх нь дараа хүмүүжүүлэх бус эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн мэргэжилтэн н.Энхжаргалыг урьлаа. 

-         Танай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ сулгалтын онцлог давуу тал нь юу вэ? 

-         Манай “Сэтгэлийн...



Жирэмсэн үеийн зохистой хооллолт хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй

Бичсэн: gereltuya
17:56, 2008-07-30 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Жирэмсэн үеийн зохистой хооллолт хүүхдийн

эрүүл мэндэд чухал нөлөөтэй

            Таны хооллолт эрүүл хүүхэд төрөхөд чухал үүрэгтэй. Жирэмсний үед та зөв хооллож, тэжээлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл хэвлий дэх хүүхэд зөв хөгжиж, эрүүл төрнө. Зөв хооллолт гэдэг нь олон төрлийн, чанартай, хоол хүнсийг ойр ойрхон, бага хэмжээгээр идэхийг хэлж байгаа юм. Сүү, цагаан идээ тогмол хэрэглэх нь хүүхдийн ясны бэхжилт болон цусан хангамжийг сайжруулдаг. Хүүхэд тээж байх хугацаандаа биеийн жин сард 11,3кг-аас илүүгүй нэмэгдэх ёстой. Үүнийг хянаж жингээ хоол, хөдөлгөөнөөр зохицуулаарай.

Ж...



{ Сүүлийн хуудас } { 72-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү