Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Бороон дуслаар бодлоо угааж Босоо заяагаа хиймориороо тэгшлээд явна аа.....

Бичсэн: Чойрын Хүү
08:59, 2010-06-08 .. Бичигдсэн: Шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Удаан хүлээлгэсэн учрал шиг
Уясал дагуулсан намуухан дуслууд
Уйт бодлын гунигийг урсгаж
Урьд шөнө зүрхэнд шивэрлээ.

Зулзаган хусны гэнэхэн навчис шиг
Зун үзүүлсэн аядуухан шиврээ
Зураг гоо охидын сормууснаа бөнжигнөж
Зул цагаахан шөнөөр зүүдэнд дусаллаа





Эрээвэр хураавар дөрвөн мөртүүд

Бичсэн: Чойрын Хүү
14:52, 2010-06-05 .. Бичигдсэн: Шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүүрс алдсан сэтгэлийн шүүрхий шүлэг шиг
Шүлс унагасан нүглийн шүлтгүй үнэ шиг
Шөнө урсгасан хөлсний шүүсгүй амт шиг
Шүхэрлэн унах саарал цаснаар ганцаар алхахсан




Шар нарны халуунд бие нүцгэлээд
Шанд орох замд сэтгэл хөлрөөд
Тааны хурц үнэрт хамар согтоод
Тал нутгынхаа салхитай давхиж явах омголон байна



Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсө...


Урагшаа Нуурынхааан. Та нар Boston Celtics- с илүү байгаагаа өнөөдөр харууллаа.

Бичсэн: Чойрын Хүү
16:58, 2010-06-04 .. Бичигдсэн: Sport .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ жилийн буюу 2009/2010 оны аваргын төлөөх цуврал тоглолт УБ-н цагаар өнөө өглөөний 09:00 цагт Лос Анжелес Лакерс багийн Staples Center - т Boston Celtics болон Los Angels Lakers багуудын хооронд халуухан өрнөж талбайн эздийн хожлоор өндөрлөлөө. NBA - гийн хамгийн арвин түүхтэй( Boston 17, Lakers 15 ) босоо багуудын тоглолтод эл өдөр мөн л нэгэн түүхэн тоглолтын цувралаа эхлүүллээ. Энэ улиралд Lakers-н өмгсгөлийг өмсөх болсон R.Artest энэ багт ирсэн үүргээ хангалттай биелүүлж эсрэг багийн лидер P.Peirce - г "хав барь" -ж ид шидээ үзүүлсэний дээр мөн хэрэгтэй үед хэрэгтэй оноонуудыг түүж байл...


Lakers 111 - Phoenix 103 үнэхээр сэтгэл хангалуун байна. Дараагых нь Boston

Бичсэн: Чойрын Хүү
15:57, 2010-05-30 .. Бичигдсэн: Sport .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнгөрсөн улиралын аваргууд эл өдөр өөрсдийн хүчирхэг өрсөлдөгч PHX Suns багийг өөрсдийнх нь US Airways Center - т нь 6 дахь тоглолтонд гайхалтай хожил авсанаар бүсийн аваргын төлөөх цувралын харьцааг 4-2 болгон тэргүүлсэнээр NBA - н 2009/2010 оны аваргын төлөө эртний өст Boston Celtics багтай өрсөлдөхөөр боллоо. Эл өдөр өмнөх тоглолтонд тааруухан тоглосон ч цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожлын оноог багтаа авч ирж байсан Индианагийн хуучин, LAL - н шинэ цэрэг Р.Артест гайхалтай тоглолт үзүүлэн багтаа болон өөрийн аварга болох гэсэн ирээдүйдээ ихээхэн хувь нэмэр оруулсан тоглолтыг үзүүллээ. Р.Арте...


Одоо би ганцаар. Хайр дурлал гэх хашаанаас гараад......

Бичсэн: Чойрын Хүү
18:34, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайр дурлал гэх хашаанаас гараад
Хаашаа ч хамаагүй алхаж явна
Одоо харин би ганцаар. Дур хүслээ задгайлж
Охидын харцыг эргүүлж, танихгүй дурлалд бэлдээд
Зуны үдшийн болзоонд хэн нэгэнтэй хамтдаа алхмаар
Зургаан сарын эхэнд хүний охидыг хүргэж өгмөөр................. 



Ц - д ...

Бичсэн: Чойрын Хүү
18:16, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Цэл ногоохон л хүний үр надтай учирсан. Одоо гандаж эхлэж
Эл даруухан л миний амраг түүнд очсон. Одоо задарч эхлэж
Эрэг дагасан ус шиг эр даган одсон. Одоо ядарч эхлэж
Гэгээ дагуулсан нар шиг явсан юмсан. Одоо бүдгэрч эхлэж
Ижий ганц л эрдэнэдээ бурхан ганц үр нь юмсан. Одоо ганцаардаж эхлэж
Ирэх жилүүдийн бараанд сөхөрч л явна гэнэ. Одоо л сэргээрэй залуухан цагын минь ногоохон нахиа минь ээ......
...


Н - д

Бичсэн: Чойрын Хүү
18:10, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Навчин хэлбэртэй уруулаас ганц л удаа амссан. Тэр л балыг
Алхан хээтэй энгэрээс ганц л удаа үнэрлэсэн. Тэр л сүрчигийг
Савхан аястай хуруунаас ганц л удаа хүртсэн. Тэр л дарсийг
Алтан ээмэгтэй чихэнд ганц л удаа шивнэсэн. Тэр л хүслийг
Азтан аятай жаргалаас ганц л удаа амссан. Тэр л шөнийг


З -д ..

Бичсэн: Чойрын Хүү
18:05, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүмбэр цагаахан цээж чинь - зүүдэнд үзэгдэхийм амрагхан минь
Аяга дүүрэн нулимстай мэлмий чинь - атгахан зүрхийг минь базах шиг болохийм хонгорхон минь
Яргиа цалгиа инээд чинь - ялимгүй гунисан сэтгэлийг минь үргээж л нэг уужруулахийм амрагхан минь
Арван хэдхэн насанд минь амьдралын нууцыг таниулсан амрагхан. Аяс аясхан чамайг санаж л эгшдэг шүү би чинь
...


Т - д...

Бичсэн: Чойрын Хүү
17:56, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Түүчээ он жилүүдэд халуун өвөр эзгүйчилж
Үйлтээ орчлонгийн нүглийг өөртөө хадгалж
Минийх болоогүй түүнээс минь жаргалыг нь хулгайлж
Эсэр цагаан орны ган төмрийг шалгалцаж явсан
Элэг дулаан сэтгэлээ миний л өмнө дэвссэн бүсгүй минь чи хаахна явна....



С - д ..

Бичсэн: Чойрын Хүү
17:53, 2010-05-29 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Санаанд ороогүй учралыг бэлэглэж орхиод
Аманд багтахгүй амьдрал нэхэж шаналгасан
Рашаан тунгалаг амтыг мэдрүүлж өгөөд
Айдаст хүргэх хайр гуйж шалсан
Андуу зам дээр минь эндүү учирсан амрагхан минь........



{ Сүүлийн хуудас } { 28-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү