Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм... | |
Г - д ...
Гил шөнийн уртыг гийгүүлж явж дээ бидэн
Эсэргэн цагын гунигаа нэгтгэж л явж дээ бидэн Рид шидийг хэн хэндээ ерөөж инээж л явж дээ бидэн Луун хээтэй хөнжлийг хувааж л явж дээ бидэн Эрлийн аяндаа гарахдаа орхиод л гар ч дээ би чинь Эхнэр тавилангаа тосоод одоо л жаргаж дээ чи минь Бас нэгэн Ж - д ........
Жирмийн сүлжээ шиг насны минь амьд хэлхээ
Амрагийн тэнжээ шиг үеийн минь нэгээхэн дурдатгал Рашааны тунгалаг шиг бороотой намрын гэнэхэн улирал Гантай зун шиг биеийг минь дэвтээж явсан гэмгүй учрал Аз дутсан гунигийг минь нимгэлж өгсөн ачтан Лангаар үнэмлэмгүй амтыг одоо л эдэлж буй азтан О - д...Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил цэвэрхэн гарыг чинь атгаж Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй Кар- тай өвлийн жихүүнд жиндэлгүй бүлээн хайранд бүүвэйлэгдэж Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр дуугүйхэн налан сууж Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа / Кар – цас гэсэн казак үг / Ч - д...
Чимээгүй урсах гол шиг сэтгэл
Инээх нь хүртэл ариухан итгэл Мэлмий хархан нүдэнд нь гомдолын дусал тунаагүй Гэрэлт борхон царайд нь гунигийн сүүдэр унаагүй Эрх танхи арван найман нас Эргэх хорвоод заяасан ариухан цас Ж - д...........
Жаргал далласан насны минь жаалхан зам дээр
Амар мэнд асуун зөрсөн эгэл талын үнэрхэн Ванлий чиг явсан насны минь зөөлөн харгуй дээр Харц хаялан зөрсөн ээсэн галын очхон Ардын дуу шиг гэгэлгэн үеийн минь ариухан зөрөг дээр Амьсгал даран зөрсөн аядуу намуун алаг нүдэнхэн минь...............
Шувуудын цуваа нэг л гунигтай ирэх чинь
Шуурсан тэнгэр нэг л уйтай цэлмэх чинь Шунх улаан наран нэг л гунигтай мандах чинь Шулганан гүйх болжмор нэг л уйтай шогшрох чинь Дөнгөж гөлгөлсөн модод нэг л гунигтай дохих чинь Дөлгөөн нуурын мандал нэг л уйтай мэлтэлзэх чинь Дөт, ойрын замууд нэг л гунигтай зэрэглээтэх чинь Дөнгөж орсон бороо нэг л уйтай урсах чинь ... Танилцъя бүсгүй минь..........
Сэтгэлээ задгайлж, дурлалаа би дурдатгал болгон цааш хадгалаад
Сэмэрсэн итгэлээ хаврын бороогоор угааж нэгэнтээ сэргээгээд Хааш хөтлөхийг мэдэхгүй өөрийн дасал бус замаараа алхлаа Халх нутгын хангайн согоо шиг бүсгүй минь хаа хүрэх нүү. Хамтдаа алхъя Зулзаган моддын үнэрт мансуурч зуур замдаа нэрсээ мэдэлцье Зуны оройн гэгэлгэнд хөтлөгдөн зугаалж буй хос аятай нэгнээ чимье Энэ л үест биднийг чийглэж бороон дуслууд бодол нийлүүлэн унаасай Эгэлхэн хирнээ яруухан үдшийн болзоог минь чи инээд алдан зөвшөөрөөсэй ... Чамайг бага багаар мартах гэж,сэм сэмээр хайрлах гэж би амьдарна...
Зүүдний минь үүдээр бүү шагай
Зүгээр л дэргэдүүр нь өнгөрч орхи Зүрхний минь бичлэгийг битгий савлуул Зүгээр л ховдолыг нь цоолсоноороо үлдээ Ирсэн шигээ буцаад яв. Чамайг мартъя Итгэсэн шигээ намайг дурс. Чамайг саная Илбэсэн шигээ бусдыг илбэ.Чамайг мартъя Ингээд хоюулаа саллаа ч хааяа саная Одоо чи миний сэтгэлд ирээд буцсан улирал Онгодоор цалгисан насны шүлгийн хэдэн мөр Оддын дунд үлдсэн охорхон жаргалын дурдатгал Охь хатуудсан дарсны онцгой нэгэн амт................ ... Хаврын шөнө...
Согтуу салхин хашаа налан гуйвж одоход
Солгой саран хаа хамаагүй гуниг дуулж Солиорсон одод хажуу нэгнээ хэмлэн харваж Сохор нохой бусдын яс эрэн төөрнө. Жаргал гээч........................ Зовлон гээч................
Хүн гэдэг ер нь ёрын амьтан шүү. Дандаа л байхгүй, болохгүй, ирэхгүй гэх мэт бараан зүйлээ л урьтал болгоно. Энэ нь зовлон гээч нэр томъёо нь ч юм билүү. Хэзээд зовлонгоо жаргалын урьтал болгон ярина. Бодно. Би жаргалтай байна гэж цаг тутам ярихгүй ч хааяа ч болтугай болж бүтэж байна гэсэн бодлоо урьтал болгохгүй. Юу юуны духанд хүрээгүй л зовлон тоочно. Би ч мөн л мөн чанар нэгтэй хүн гэдэг нөхөдтэйгээ адил зовлонг л тоочиж суух юм. Тэхээр байна аа. Ер нь хүн гээч маань жаахан жаргалаа тэр өч төчнөөн зовлон дундаасаа харж чаддаггүй юм болов уу гэж бодох юм. Нэг юм дутаа л биз. Нилээн хэсэг юм...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний бас нэгэн ертөнцАнгилалуудХэдэн чухал санааМиний дотроос Сүүлийн бичлэгүүдГэртээ ирлээ....Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас... (гарчиггүй) Инээмсэглэл... Би өчүүхэн нэгэн... юм байна... Ганцаардаад байна... Дотно... Өнөөдөр миний төрсөн өдөр... Талархлын хүч... Hi guys... Миний дотроос Тэнгэр ч миний хязгаар биш... Сайн байна уу хэмээн тантай мэндэлье... НайзуудЗоригт ванАлтангадас gereltuya amigo luna Telmen Чойрын Хүү |