Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Хүн чинь...

Бичсэн: Чойрын Хүү
19:20, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хаврын анхны бороо шиг аав, ээжийгээ удаан хүлээлгэсээр
Хад хагарч, ус цалгиулан Хавт Хасарын удам залгаж
Холын түүхийн алтан цалмыг гартаа барин газарт унасаар
Хорин дөрвөн хавар, намрыг угтаж үдэж яваа нь би мөн үү ?

Хорин дөрөв гэдэг хоёр гарын хуруунаас давах нь
Хоног өдрийн урсгалд хорин дөрвөн цаг мэт
Хосоор элээх жамтай, холбоо мөртэй орчлонд
Хол ойрын хэмжүүр хонин бор толгод мэт 

Саяхан л ардын дуунд гардаг арван наймт
Саахалтын охин, сар, тэгээд л гурвуулханаа юм шиг явж
Салаа гэзэг нь, үнэр нь хэзээд дэргэд байх юм шиг санаж
Сахилгүй, томоогүй үе минь сайхан дуртгал л болж. Одоо

Ямххан бодолто...


Бичсэн: Чойрын Хүү
19:03, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Наран ургах зүгтээ Бурхадын суудалтай нөмөр
Налгархан намрын сардаа найргийн цэнхэрхэн уянга
Наашлан ирэх цаг хугацааны нүгэл буяныг тэгшлэгч
Насаа өргөсөн түмэндээ нандин эрдэнэ, чандмана эрдэнэ
Үлгэрийн уул, өлзийт хайрхан, миний Сүмбэр ээ

Тал энэхэн нутагтаа тахилт мөнгөн хүлэг шиг
Тавиу уудам хөндийдөө тамгат төрийн эрдэнэ шиг
Түүчээ цаг хугацааг туулж, дуулж уламжилсан 
Түмний минь сүсэгтэй Чойрын Богд оо 
...


Одод ойчтол.......

Бичсэн: Чойрын Хүү
18:54, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан..........
...


Тэр л агшинд ..........

Бичсэн: Чойрын Хүү
17:22, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.

Тэргэлхэн тэнгэртээ чимээгүй жуумалзан мишээж
Тэлүүр алдсан сэтгэл минь чиний биеээр тэнэж
Тэвэр багадсан хүсэл чинь миний бодлоор агшиж
Тэлмэн жороо хүлэг шиг бидэн - огторгуй дайвалзуулах хором

Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.

Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ

Эгэлхэн цонхноо цэцэгт хөшиг чичирч
Эмнэг хангал бие минь эмзэг цээжийг чинь дарж
Энхэр булбарай гар чинь хүдэр хүзүүгээр минь ороож
Эээээээж эээ хэмээх эгэлгүй дуу - од асгарах агшин

Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ.
...


Улаан тэнгэрийн дор........

Бичсэн: Чойрын Хүү
16:03, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л

Уурласан хүүхэн шиг хахирган хаврын үдэш
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Уйтай бодлоор өөрийгөө залхааж, тамхиа сороод л
Урт холын санаашралаар урамгүйхэн гэрээдээ дөхнө.

Дуунд гардаг дулаан хавар, хайр яач ваа
Дусал бороо, цэцэгсийн үнэр хаач ваа

Уусан согтуус шиг шуургатай шөнийн гудмаар
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Усан нүдээр уураа дарж, захаан босгоод л
Улс амьтаны жимээр уцаартайхан гэрээдээ дөхнө

Уярал дууддаг усгал харц, уяхан хавар хаач ваа
Усны шувууд, ганган охид яач ваа

Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
...


Хүйтэн байна.

Бичсэн: Чойрын Хүү
15:47, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүйтэн байна. Хүсэл бодол минь унтаж байна.
Хүнийрхэж та нар намайг адлаж байна
Хүрэн улаан зүрх минь жиндэж байна
Хүйлэн орчлонд би даарч байна.

Жихүүн байна. Жил өдрүүд хүйтэрч байна.
Жингийн цуваанаас та нар намайг гээж байна
Жирийн бүхнээс чинь би залхаж байна
Живсэн усандаа би хөлдөж байна.

Даарч байна. Дассан бүхэн минь үгүйлэгдэж байна.
Давс шиг гашуун үгээр та нар намайг түлж байна
Далдын давалгаанд итгэл, бодол минь төөрч байна
Даруулгагүй уусан дарсандаа би чичирч байна.

Хүйтэн байна. Хүний орчлон мөс шиг байна.
Хүлээсэн бүхэн минь надаас зугтаж байна
Хүжийн гал төдий итгэлийг минь хөлдөөж байна
Хү...


Солгой ая шиг, согтуу хүн шиг сонин өдөр байлаа..........Эл өдөр.

Бичсэн: Чойрын Хүү
22:46, 2010-05-08 .. Бичигдсэн: Бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр хүн бүхэн аль эрт өглөөнөөс л надтай хар яр гээд л хахир зангаар харьцаж өдрийг сонин эхлэлээ. Түүн дээрээс нь цаг агаарын тавгүй байдал, ажлын ачаалал зэрэг нэмэгдээд хүн гэсэн тодотголтой хүчин мөхөсхөн надад бөөн стресс бэлэглэж орхихийг нь яаана гээч. Энэ бүхэн өдөр, үдээс хойш арилах болов уу гэтэл алгаа. Яг байдаг бахь хэвээрээ. Уулзсан, утсаар ярьсан болоод sms бичсэн, тааралдсан хүн бүхэн л таагүй, таалагдахгүй байдлаар надад хандах нь би хүн биш мэт сэтгэгдэлийг улам батжуулна.  Намайг арай өөрөөр угтах ижий бурхан руу гаа өнөө орой гэлдэрч амлаж өссөн цагаан сүүгээ бус ч бүлэ...


Сайхан амарцгаагаарай..........

Бичсэн: Чойрын Хүү
01:58, 2010-05-08 .. Бичигдсэн: Бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Унтлаа.............Уймарсан сэтгэлээ зөнд нь орхиж, ужиг нойрыг залж авчраад би одоо унтлаа. Ирээд дууссан унтарсан, бас бөхөөгүй, ирж яваа, ирсэн байгаа дурлалууд минь зөвхөн миний шүлгэнд шингэх амрагууд минь бүгдийн зүүдэнд хүрч очиход ганцхан өнөө шөнө багадмаар, би өөрөө багтаамаар. За бүгдээрэй сайхан амарцгаагаарай. Шөнийн гэгэлгэн, гэгээхэн зүүднүүд тань жаргалтай байж, тайван мэдрэмж дүүрэн амрааг. Та бүхнийг................... 
...


Бичсэн: Чойрын Хүү
23:49, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Цэг, тэг хоёр

Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү
Тэгийн чанараас цэг үүсэх үү

Тэг, цэг хоёр

Тэгээс эхлэдэг хорвоо
Цэгээр дуусдаг гэж үү


Шөнийн зочин

Бичсэн: Чойрын Хүү
22:56, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна

Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеý чаãíàõàí л угтана


{ Сүүлийн хуудас } { 34-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү