Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм... | |
Үдэш.......Шөнө.......Үүр
Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л
Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэрэх дууг даган дуулсаар л Үсээр нь, зүсээр нь хүүхнүүдийг ээлжлэн сольсоор л Хүн төрхтөний амрах цаг хугацаа Хүслээрээ байх миний алдрах тэрхэн агшин....... ...
Хавцалын ирмэг дээр ганцаар зогсно
Хаа ч байгаагаа үл ухаарна, үл тооно Харин тэртээгээс, хавцалын цаад ирмэгээс Хайрлаж, дурлаж явсан тэр минь даллана Үнэндээ би цаана нь яаж ч гарч чадахгүй Үсрээд үзэх сэтгэл бас л байсаар Хэрвээ цаана нь гарчихвал гэсэн тэмүүлэл Хэзээ ч бүтэхгүй, гэнэн тэнэглэл.......................Урьд шөнийн уртхан зүүд минь.......... ... Чамаас гуйя бүсгүй минь........
Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж
Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй минь.......... Бид давалгаа...............
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина.............. Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам. Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна. Далайн түрлэг шиг, татлага шиг Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........ Анд нартаа.........
Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж Заяа зургаа хамтдаа зуралцан Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид Олны давалгаанд оргилон цолин явахдаа Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид Хүрдэт орчлон эргэж, он жил алславч Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй Хүний л дээд, миний л андууд минь Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь... ... Солиорол...............
Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж
Сар, жилүүд саахалтаас холд үлдэж Сахал, үс дэл шиг сагсалзаж Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх Зөн, совин хэн рүү хөтлөх Зүс, царай юуны өмнө гундах Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ
Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...
Намираа хуран сэтгэл хөлөргөсөн саарал намар Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн толгой бөхөгөр Буцаж яваа наран илч муутай өдрийг өнгөрөөнө Буруутан болсон гэнэн зүрхэн хоног тоолон хорвоог туулан нууцхан хайрлан нулимстай зүүдлэн чамайгаа санана. Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана Долоон Бурхан зовлон ху... Сэтгэл алдрах тэрхэн цагт зүрх буруутан болох нь элбэг Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед зүүд хүртэл тохуурхах нь даажинтай Нулимсаар даруулсан сүүлчийн гашуудалт шөнө үл мартагдана Нурсан амьдралынхаа туурин дээр дурсамж бүхэнээ орхин эргэж харахгүй алхана аа. Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр Бүсгүй танхи заяанд Бурханы зараа... Гоо сайхан
Бичсэн: Telmen
21:14, 2010-05-06 .. Бичигдсэн: Гоо сайхандаа анхаараарай .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
АРЬСАА ЦАЙРУУЛАХЫГ ХVСЧ БАЙВАЛ ААРЦТАЙ БVРХЭВЧ ТАВЬ
Нэг хоолны халбага аарцыг багахан хэмжээний хөөрvvлсэн сvvгээр зуурна. Тvvн дээрээсээ нэмбэгний шvvс цайны халбагаар хоёрны нэг хэмжээтэй хийнэ. Нvvрээ цэвэрлэсний дараа уг бvрхэвчийг арьсандаа жигд тvрх. Хvзvvндээ мөн тавина. 15-20 минут болгоод угаана. Харин тослог болон батгатай арьсанд 30минутаар. Хуурай буюу холимог арьсанд энэ бvрхэвчийг хэрэглэсэн тохиолдолд арьс өнгөлөг болж цайрна. ГАНДАЖ ХОЛЦРУУТСАН АРЬСАНД ЦӨЦГИЙТЭЙ БVРХЭВЧ САЙН Нар салхинд удаан явснаас арьс гандаж хоцруутдаг. Арьсны өнгийг засаж холцруутсаныг арилгахад да... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний бас нэгэн ертөнцАнгилалуудХэдэн чухал санааМиний дотроос Сүүлийн бичлэгүүдГэртээ ирлээ....Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас... (гарчиггүй) Инээмсэглэл... Би өчүүхэн нэгэн... юм байна... Ганцаардаад байна... Дотно... Өнөөдөр миний төрсөн өдөр... Талархлын хүч... Hi guys... Миний дотроос Тэнгэр ч миний хязгаар биш... Сайн байна уу хэмээн тантай мэндэлье... НайзуудЗоригт ванАлтангадас gereltuya amigo luna Telmen Чойрын Хүү |