Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм... | |
Нэг л их ...
Өөрийнхөө өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаагаа эргээд бодсон чинь ийм дүгнэлт хийхэд хүрлээ... Нэг л ажилтай хүн. Блог ч уншиж чадахгүй... Нэг л их ууртай хүн. Хүн яриад байхад инээдэг ч үгүй. Нэг л юм бодсон хүн. Гарсан үр дүн байдаггүй. Нэг л их... Бүүр уур хүрчихлээ. Өнөөдрөөс эхлээд өөрөө өөртөө жинхэнэ утгаар нь цаг гарганаа... Өдөр хоног урсаад л байдаг. Би гэдэг хүн яг нэг замаар шогшсоор өтөлж үхэх байхаа... Амьдралын хэмнэлээ арай өөрчлөхгүй бол... Энэ долоо хоногт ажлын ачаалал бага байгаа ч суудлаасаа ховхорч чадахгүй байхыг бодоход миний муугийнх байх даа... Гараад хаашаа ч явахын...
Байрны эрэлт хэрэгцээ энэ үед улам ихэсдэг
Намар есөн сараас эхлээд хотын хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ үеэр олон барилгын компаниуд шинээр барьсан орон сууцаа ашиглалтад өгдөг бол нэг хэсэг хүмүүс хөл ихтэй цагийг ашиглан байраа зарах, байр авах хүсэлтэй байдаг. Оюутан, сурагчид цуглаж, хөдөөнөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан орон сууцны эрэлт ч ихэсдэг. Хэрвээ та ямар нэгэн байр худалдан авахаар төлөвлөөд, банкны зээл хөөцөлдөх гэж олон банкаар явж цагаа үрэлгүй доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Зарим банк орон сууцны зээлээ түр зогсоожээ
Капитрон, Монгол шуудан, Хадгаламж банкууд тодорхойгүй хуг... Танд орон сууцны зээл хэрэгтэй байна уу?Банк Голомт ХААН Худалдаа хөгжлийн Хас Зоос Анод Зээлийн хэмжээ 1,0-120 ася төгрөг Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй буюу 100 сая хү... Хурал...
Мэдэхгүй ээ... Намайг ажилд ороход л Даваа гарагийн 10:30-аас хурал хийдэг уламжлал энэ байгууллагад байсан. Өнөөдөр ээлжит хурал их л ширүүхэн боллоо. Ажилд орсноос хойш анх удаагаа хурал дээр хүн загнуулж уйлж байхыг харав. Бас хүн өөрийгөө хамгаалахын тулд нүүр нь улайлгүй худлаа ярьж чаддагийг үзлээ... Би ч яах вэ, өөрт ногдсон ажлаа цагт багтаагаад яаж ийж байгаад өгсөн болохоор айх юмгүй тайвал л байлаа. Гэтэл, хамгийн түрүүн миний нэрийг цохож байгаад.... Ёооё. Ёстой үзээгүйгээ үзнэ гэдэг байхаа... Өнгөрсөн пүрэв гаригт хариуцаж авсан материалуудаа эх бэлтгэлд өгчихсөн байхад хугацаа хо...
Фермерийн аж ахуй талбайн соёлоос эхэлдэгТун удахгүй Хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ой болно. Энэ удаагийхаа зочны хойморт ХААИС-ийн, Агробиологийн сургуулийн Таримал судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Батболдтой эрчимжсэн фермерийн аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. - Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчний төвшин ямар байна? - Хөдөө аж ахуйн боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин төгсөж байгаа мэргэжилтнүүдэд ажлын байр хомс. Гэхдээ газар тариалан, агрономийн чиглэлээр төгсч байгаа оюутнуудын ажлын байр сүүлийн үед э... Ц.Хулан:Үеийнхэн маань өөртөө тодорхой зорилго тавьдаггүй нь анзаарагддаг
Одоогоос арваад жилийн өмнө Монголын үндэсний телевизээр жижигхэн охин англи хэлийг ус цас шиг сурчихсан, хүүхдүүдэд зааж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин одоо тэрээр БНХАУ-ын Шанхай хотод хятад хэлний сургуульд сурч байгаа ажээ. Зуныхаа амралыг дуусгаад сургуульдаа явахынх нь өмнөхөн түүнтэй хэдэн хором ярилцлаа. - Телевизийн цуврал хичээл зааж байх үедээ хэдэн настай байв? Хүүхэд хүүхэдтэйгээ ажиллахад амаргүй байсан байх... - Одоогоос 11 жилийн өмнө арван настай жаахан охин өөрөөсөө дөрөв дүү зургаан настангуудад хичээл зааж байсан. Тэдэнд хичээл зааж бай... Жилдээ нэг удаа эх орондоо ирж эрч хүч авдагГадны олон оронд монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Тэндэх амьдралдаа сэтгэл ханаж, дасаад явах нэгэн байхад сэтгэлдээ үргэлж эх орноо тээж, хааяахан хүний газар илүү үзэгдэж, адлуулахдаа гуньж гутралгүй би Монгол хүн, хэн болохоо заавал харуулна гэж өөдрөг алхах хүн ч олон бий. Хэдийгээр Япон улсын иргэнтэй гэр бүл болж хоёр хүүхдийн ээж болсон ч “Миний хоёр хүү монголын иргэн болоосой” гэж ярих энэ бүсгүйг Б.Үүлэнсолонго гэдэг. Түүнтэй дэлхийн энхийн их наадамд сайн дурын идэвхтэнээр оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа. - Гадаад гарч байгаа олон хүмүүс тэндээ бүр мөсөн... Өчигдөр орой
Эгч маань намайг хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж байгаарай гэж зөвлөсөн юм л даа. Тэгээд л өчигдөр орой охинтойгоо баахан ярьж хэвтлээ.
- Миний охин өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийв? - Зураг зурсан. Эмээг байшингийхаа гадаа цэцэг услаж байгаагаар, өөрийгө хөмт зогсож байгаагаар зурсан. - Өвөө дүү хоёрыгоо зураагүй юмуу? - Тэр хоёрыг гэртээ байгаа гээд байшингаа л зурсан. - Аан. Ямар хоол идэв? - Будаатай хуурга, буцалсан ус, боов идсэн. - Танай ангийхан өндөр болж уу? - Хамгийн өндөр нь Санчир - Чи ангийнхаа хөвгүүдтэй тоглодог уу? - Үгүй, тэд нар чинь муухай - Яагаад? - У... Уртаас урт... Гэхдээ уншуулмаар байна "Найз"Найз гэж хэн бэ? Өнгөрсөн өдрүүдэд хангалттай ганцаардлаа. Ганцаардлын тухай бодсон бодол минь аажмаар найз, нөхөрлөлийн тухай эргэцүүлэхэд хүргэв. Бодоод байхад би тийм ч олон найзтай биш юмаа. Гэсэн ч жаргалтай дурсамжууд маань найз, нөхөдтэй ямар нэг сэжмээр холбоотой байдаг. Ер нь найз гэж хэн бэ? Яагаад бид олны дундаас хэн нэгнийг найзаа гэж дотночлон үздэг юм болоо? Итгэж нөхөрлөсөн болгон найз мөн үү? эсвэл нууцлаг бүхнээ хуваалцдаг дотны хэн нэгэн бидний жинхэнэ найз уу? Энэ асуулт тэр болгон яригдаад байдаггүй “Найз” гэсэн сэдвийг тогтож ярихад хүргэлээ. Найз, нөхөрлөл гэдэг хү... П.Шагдарсүрэн: Халхын голын дайн тусгаар тогтнолын төлөөх ариун дурсамж мөн
Нас сүүдэр 90 гарсан энэ буурай одоогоос 70 шахам жилийн өмнө 21 настайдаа эх орон, элгэн садныхаа төлөө нойр хоолгүй байлдаж явсан. Халхын голын дайн, хамтран зүтгэж явсан нөхөд, түүхэн хуудаснаа үлдсэн тэр он жилүүдийг дурсахдаа нүүрэнд нь залуугийн жавхаа тодорч, инээмсэглэн сууж, эгээ л цэл залуу цэргийн дарга шигээ цогтой харагдана. - Энэ зургийг хэзээ авахуулсан, ямар учиртай зураг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье. - Би 1939 онд Халхын голд Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар хорооны штабын дарга байхдаа зөвлөлтийн сургагч М.Солодовников гэдэг хүнтэй хамт ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний бас нэгэн ертөнцАнгилалуудХэдэн чухал санааМиний дотроос Сүүлийн бичлэгүүдГэртээ ирлээ....Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас... (гарчиггүй) Инээмсэглэл... Би өчүүхэн нэгэн... юм байна... Ганцаардаад байна... Дотно... Өнөөдөр миний төрсөн өдөр... Талархлын хүч... Hi guys... Миний дотроос Тэнгэр ч миний хязгаар биш... Сайн байна уу хэмээн тантай мэндэлье... НайзуудЗоригт ванАлтангадас gereltuya amigo luna Telmen Чойрын Хүү |