Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм... | |
Мөрөөдөлд хүргэх хамгийн сайн машин бол хичээл зүтгэл
Монголын анхны реалити шоу “Миний гэр” тухайн үедээ үзэгчдээс магтаал, зэмлэл аль алиныг нь хүлээж байсан. Гурван жилийн өмнө энэ шоунд оролцож, өөрийгөө бага ч болов олонд таниулж чадсан н.Амараатай уулзаж яриа өрнүүллээ. - Өөрийн тань хувьд “Миний гэр” реалити шоунаас юу олж авсан бэ? - Одоогоос гурван жилийн өмнө энэ шоунд оролцсон. Хүн цаг үргэлж өөрчлөгдөж байдаг гэж би боддог. Миний гэрийн Амараа одоо нэлээд өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээгээр үзэл бодол төлөвшсөн. Энэ шоунаас, туйлын сайн, эсвэл туйлын муу хүн гэж байдаггүй гэсэн дүгнэлттэй гарсан. Дөрвөн сарын ту... Хазчихмаар, базчихмаар...
Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа Ээждээ үнсүүлж, аавыгаа дагаад Эрдэм сурахаар явлаа даа... Өнөөдөр охиноо цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирлээ. Хөөрхөн охидууд, хөвгүүд ээждээ, аавдаа хөтлүүлээд, тэврүүлээд ирцэгээжээ... Яг л цэцэг шиг... Бүр барьж аваад хазчихмаар, базчихмаар... Эгдүүтэйгий нь яана... Аав, ээжийнхээ хормойноос зүүгдээд үлдэхгүй ээ гэж уйлахыг нь яана. Харин манай охин дажгүй ээ... Бүр ой хоёр сартайгаасаа цэцэрлэгээр явчихсан "аниа" юм болохоороо "Ээж хурдан яв" гэж бараг хөөх дөхөв. Ухаантай шүү миний "муухай" охин.... Урмын үг
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ...
Бороо орсоор л
Би алхсаар л Бодол хөвөрсөөр л Нулимс урссаар л... Ээжийгээ уучлаарай...
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо. ...
Хэдэн насаар хөгширмөөр байна
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас...
Нэг л гуниглангуйНэг л гуниглангуй өдрүүд ар араасаа хөвөрч Нэхэл хатуу хорвоод жиндэж явнаа, хань чинь Намар намрын бороонд шүхэр ч үгүй алхахдаа Нөмөр нөөлгийг чинь үгүйлж санааширч явнаа, би чинь Та нөхдийн санал....
Сэтгүүлийн есдүгээр сарын нэгний дугаарт найз нарын талаар нэг юм оруулах санаатай үзээд л байна. Харин сая хийсэн редакцийн хурлаар найз нөхдийг ангилаад үзвэл сонирхолтой юм биш үү гэсэн нэг хүний үг дэмжигдэв. Тэгээд л та нөхдийн саналыг авахаар хандаж байна.
Жинхэнэ Багын Арван жилийн Оюутан цагийн Айл хөршийн Архины, шоуны Гэр бүлийн Ажлын гэх мэтчилэн ангилах юм. Санаа, оноо байвал хэлж өгөөрөй. Бодоод бодоод үүнээс өөр ангилал олж чаддаггүй ээ... ... Сэргээш...
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна. Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж, гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна...
Яаж ч хичэгээд...
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай... Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна......
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний бас нэгэн ертөнцАнгилалуудХэдэн чухал санааМиний дотроос Сүүлийн бичлэгүүдГэртээ ирлээ....Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас... (гарчиггүй) Инээмсэглэл... Би өчүүхэн нэгэн... юм байна... Ганцаардаад байна... Дотно... Өнөөдөр миний төрсөн өдөр... Талархлын хүч... Hi guys... Миний дотроос Тэнгэр ч миний хязгаар биш... Сайн байна уу хэмээн тантай мэндэлье... НайзуудЗоригт ванАлтангадас gereltuya amigo luna Telmen Чойрын Хүү |