Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Хайртай найздаа баяр хүргэе

Бичсэн: gereltuya
18:07, 2007-05-10 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Өвөр түрийдээ орж, өглөө үдэшгүй хамтдаа байгаагүй ч гэсэн нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй цөөхөн хэдэн найзаараа дандаа би бахархадаг. Уйлвал нулимсыг минь арчиж, унавал гараас минь татаж, баяр гунигийг минь хуваалцаж, бардам занг минь дарж, болъё гэж шантрахад минь урамшуулдаг түшиг тулгуур амьдралын багана гэж найз нараараа би бахархана.

                   Өнөөдөр хаврын шороог дарж шиврээ бороо орсон сайхан өдөр байна. Сэтгэлд нар гарах шиг сайхан мэдээ сонслоо. Миний найз хүүтэй болжээ. Арван сар тээж, түүнийгээ дотроосоо мэдэрч ээж болохсон гэж яарч байсан найз минь баярын нулимстай ...



Агаар амьсгалсан 3 хоног буюу "лонхон" дуутай оюутан нас

Бичсэн: gereltuya
17:10, 2007-05-09 .. Бичигдсэн: Зүгээр л .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайн байцгаана уу? Ингэж мэндлэх нь зүйн хэрэг байх. хэд хоног завтай ч юм шиг завгүй ч юм байлаа. Тэгсэн чинь  бүр бичмээр, хэлмээр, блогчидтойгоо саналаа солилцох асуудал овоорчихож. Өнөөдрөөс эхлээд эхнээс нь дэс дараатайгаар бичээд байнаа.

Агаарт гараад...

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлжид "Өндөр улаан" нэртэй жуулчны баазад очиж 3 хонолоо. Агаар гэж жигтэйхэн сайхан. Чимээ аниргүй, ёстой л жаргалын орон мэт. Өглөө сэрэхэд шувууд жиргээд л ямар гоё байваа. Баасан гаригийн өглөөнөөс үдэш хүртэл хүн хөл багатай 2 хүүхэдтэйгээ агаарт алхаж, тоглож, сайхан л байлаа. Харин оройхон хонхны б...



Хүн хог

Бичсэн: gereltuya
21:58, 2007-05-01 .. Бичигдсэн: Зүгээр л .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Гадаа хог түүж, траншейнд амьдрагсдын тухай бичих гэсэнгүй. Гэмгүй царайлчихаад эхнэрээ зоддог, зангиа зүүчихээд архи эргүүлдэг, эхнэрээ мугуйдлан хардаж  хөх няц болгодог тэр эрчүүд хүн хог. Гадаа хэвтэх архичидыг бодвол тэд ажил дээрээ үнэтэй архи, виски шимдэг. Гэсэн ч доторхи хүн нь гадаа хэвтэгсдээс долоон доор. Сайхан хүүхний араас хөлөө хугалах шахан гүйж эхнэрээ болгочихоод дөрвөн хананы дотор хорьж, нийгмээс тусгаарлаж, өөрийн гарын аясаар байлгах дуртай эрчүүд байх юм. Миний эгч том банкинд ахлах эдийн засагчаар ажиллдаг. Хэнд ч гологдохгүй царай зүс бие хаатай. Ажилдаа сайн болохоор...



Яруу найрагч Б.Хишигсүхийн уран бүтээлээс

Бичсэн: gereltuya
12:42, 2007-04-30 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Олны танил найрагчид бишгүй олон бий. Тэдний уран бүтээл олонд зөндөө хүрдэг. Харин өнөөдөр би анх удаа Хишигсүх гэдэг хүнэий шүлгүүдээс уншиж үзлээ. Таалагдлаа. Сайхан зүйлийг бусадтай хуваалцалгүй өнгөрч хувий бодох нь нэг их сайхан үан гэж би боддоггүй. Тэгээд л бичиж байна.

Зөрөөд л өнгөрсөн тавилан

Алаг нvдний чинь хайраа нуугаагvй харцыг санахаар
Амгалан сэтгэл минь vес vесхэн гэгэлзээд байх юм аа
Анхилхан залуу насны чинь гэгээн уярлыг санахаар
Ахиад амьдрах биш дээ хорвоод чамдаа л очмоор бодогдох юм аа хө
Хайлгам vгээ шивнээ нь vгvй сэтгэлийг чинь санахаар
Халуун нулимс зvрхн...



Би худалдагдмааргүй байна

Бичсэн: gereltuya
11:31, 2007-04-30 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалагдах гэсэн хүсэл гэж агуу сэтгэгч хэлсэн нь бий. Тэгсэн ч одоо цагт хэн нэгэнд таалагдаж байж л амжилтанд хүрдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болчихоод байнаа наана чинь. Доллар аятай хүн бүхэнд таалагдана гэдэг хэцүү. Гэсэн ч сохрын газар сохроор, доголонгийн газар доголж байгаад эвтэйхэн хэдэн төгрөг халааслаад, өндөр албан тушаал хашиж, үнэтэй машин унаж, сүрхий сайхан яваа хүмүүс захаас аваад байх юм. Жагсаал цуглаанд манлайлж, цогтой тэмцэгч, эх орны хүү болж жүжиглэх, улс төрийн хар хөшигний цаагуур сэмхэн шургаж хувийн эрх ашгаа хөөгсөд бороо...



О. Дашбалбар хийгээд цаг хугацааны гуниг

Бичсэн: gereltuya
19:44, 2007-04-26 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Үнэндээ Дашбалбар гэж ямар хүн байсныг би мэдэхгүй. Түүнийг дэргэдээс нь харж байсан удаа нэгээхэн ч үгүй. Гэвч түүнийг Их Хурлын нээлтэн дээр ширүүхэн үнэн үг хэлдэг байсныг нь телевизээр олон харж бахархаж бас хайрлаж байсан. Тэр үед 16-17 настай л байсан байх. Гэсэн ч содон хувцас, хурц үг, газар шороогоо гэсэн сэтгэлийг нь жаахан байсан ч тэрүүхэн тэндээ бага сага ойлглдог байсан юм шиг. Тэгээд өнөөдөр сэтгүүлч Р.Эмүжиний "Алдуурсан эрчүүд-1" номноос түүний тухай энэ нийтлэлийг уншлаа. Үнэхээр байхгүй хирнээ буй мэт хүмүүс байх юмаа. Амьд хирнээ үхснээс доор нь ч байх юм. Үүнийг бичсэн тэр...



Хадмууд дайсан гэж үү?

Бичсэн: gereltuya
22:50, 2007-04-25 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Яагаад ч юм хүмүүсийн амнаас хадам ээж, эгчийн тухай сайхан үг гарах нь ховор байдаг. Үүнийг би сайн ойлгодоггүй юмаа. Адилхан хүн ш дээ. Ойлгож хүлээж авч яагаад болдоггүй юм. Хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь тэр дор нь хариултаа өгөөд санаа нийлэх, нийлэхгүй юмаа хэлээд л яваад байвал болох юм шиг. Нүүрэн дээр нь ус балгасан аятай байчихаад найз нөхөддөө хадам ээжийгээ чөтгөр, шулмасиай зүйрлээд л ярьсан зүйлийг нь жаахан нэмж хачирлаад л ярьдаг хүүнүүд олон байдаг юм шиг. Бид ч бас тодорхой хугацааны дараа хадмууд болж л таараа. Хорвоогийн нар хэнийг ч ялгадаагүйтэй адил. Тэр үелээ одоогийн бай...



Эх орны маань ирээдүй бидний гарт

Бичсэн: gereltuya
22:10, 2007-04-25 .. Бичигдсэн: Зүгээр л .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Яагаад ч юм урьд нь нэг их анзаарч хараагүй юм шиг байна. Сая л blogmn-iin толгойд ийн бичсэнийг харлаа. Бидний гарт эх орны ирээдүй байгаа гэдгийг сануулсанд баярлалаа. Гэхдээ л бид чинь өнөөгийн байдлаар хөх монголын үр сад, эзэн Чингисийн удам гэж уээжээ дэлдэхээс илүү ихийг чадахгүй байгаа гэдэгтэй эвлэрэх хүн байгаа гэж найдая. Шинийг эрж хайж, энэ нийгмийг урагшилуулахын төлөө зүтгэж байгаа хэн нэгнийг үгүйсгэхийг хүсэхгүй байна. Гэвч нийтлэг өнгө төрх нь тийм ч гэрэл гэгээтэй харагдаж өгөхгүй байгаад харамсам. Хаана, юу хийхээ мэдэхгүй лааз өшиглөж яваа олон залуусын алиных нь гарт монг...



Даатгалын дэвтрээс татгалзъя

Бичсэн: gereltuya
09:03, 2007-04-25 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнгөрсөн долоо хоногт эмнэлгээр жаахан явлаа. Ганц нэг шинжилгээ өгч, эмч домчоос зөвлөгөө авах санаатай. Гэтэл нөгөө эрүүл мэндийн даатгалын дэвтэр гээч зүйл хэрэг болохоосоо өнгөрсөн юм байна. Сая л мэдлээ. Сар болгон шал дэмий мөнгө төлдөг гэдгээ мэдээд... Нөгөө муу хөх дэвтрийг маань огт авч хэлэлцэхгүй шинжилгээ болгон нь 3000 иөгрөг, үзлэг оношлогоо нь 5000, давтан үзүүлж байгаа бол 3000 гээд л бичигдээгүй хирнээ жишиг тогтчихож. Даатгалын дэвтэр энэ тэр гэж байснаас өвдсөн цагтаа хандсан эмнэлэг нь төлбөр авдаг болчихвол дээр юм байна. Үнэгүй эмчилгээ, оношлогоо хийдэг гээд байдаг улсын...



Би дургүй

Бичсэн: gereltuya
22:41, 2007-04-24 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Би ямар нэгэн зүйлд үнэлэлт дүгнэлт хийдэг "лаг" биш л дээ. Миний юунд дэрлах, эсвэл юунд дургүй байх нь хэнд ч хамаагүй мэт боловч Ц.Хулангийн "Би дэргүй" нэртэй энэ шүлэг миний дотроо бодож явдаг яг л тэр зүйлсийг багтаасан болохоор их таалагддаг юм.Гэвч дэргүй гэсэн бүхнийг амьдралаас хангалттай их харж, мэдэрч байгаа болохоор яая гэх вэ дээ. Дургүй юм чинь гээд нүдээ аниад, чихээ бөглөөд явна гэж байхгүй. Тэгэх юм бол магадгүй насаараа сохор дүлий явах юм болно. Дуртай ч дургүй ч энэ амьдрал. Эвлэрч болох нэгэнтэй нь эвлэрээд болохгүй заримыг нь өөрчилөх гээд л тэмцээд байхаас яахав.  Цаг...


{ Сүүлийн хуудас } { 83-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү