Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Зүй тогтлын хуулиуд

Бичсэн: gereltuya
21:27, 2007-04-24 .. Бичигдсэн: Зүгээр л .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр "Алтангадас" сэтгүүлийн шинэ дугаарыг авлаа. Нэг их таалагдсангүй. Гэхдээ авууштай юм байнаа. Заримдаа сайхан үг сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг эрхэм болгодог ч тэр бүр чаддаггүй юм. Ингээд өнөөдрөөс эхлээд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн олон сайхан үгнүүдээс ганцыг нь ч гэсэн бичиж тэмдэглэж аваад амьдралдаа мөрдлөг болгож чадахгүй ч надаас өөр олон хүн амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүслээ. Мэддэг юм шиг хирнээ, энгийн мэт боловч   хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Тийм болохоор энэ үгнүүдийг ямартаа ч тэмдэглээд авъя гэж шийдлээ. Аливаа ...



Хүүхэд бол хүүхэд

Бичсэн: gereltuya
10:42, 2007-04-23 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...



Салхинд гараад нэг иймэрхүү

Бичсэн: gereltuya
22:09, 2007-04-20 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайн байна уу? блог минь. Ойрдоо байгуулсан гавъяа байхгүй ч блогоороо ч шагайх завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Арай гэж нэг амьсгаа авахтай болонгуутаал үүнийг бичиж байна даа.  Өнөөдөр охиныхоо ангийнхантай салхинд гарлаа. Ёстой л салхинд гарна гээчийг үзүүлж өгөх шив. Зайсангийн орой дээр гарах гэж жаахан хүүхдүүд хаврын салхинд хийсэн алдаж эцэг эхчүүдээ сандраасныг эс тоочвол сайхан байлаа. Сайхан байлаа ч гэж дээ. Зарим газраар хүүхдээ дагуулаад явахаас санаа зовмоор ч юм шиг. Хог, хог, дахиад хог. Нөгөөх хүчтэй салхинд нь хийссэн хог толгой дээгүүр эргэлдэн нүүр шавхуурдах нь холгүй юм бол...



Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс...

Бичсэн: gereltuya
10:51, 2007-04-15 .. Бичигдсэн: Шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Яруу найрагчид сэтгэлийн, сэтгэлгээнийх гээд л хоёр хуваагдаад нэг нэгийгээ муу хэлдэг. Магадгүй муу шүлгийг сайхан уншдаг  хүмүүс нь тэр болор цомыг нь аваад байдаг ч юм билүү? Гэсэн ч би сэтгэлийн хөөрлөөр бичигдсэн гэгдээд байдаг тэр шүлгүүдэд дуртай. Надад таалагддаг Хулан, Ичинхорлоо, Эрдэнэ-Очир, Бавуудорж гээд олон шүлэгчид байдаг. Өнөөдөр Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс энд бичихийг хүслээ. Танд ч бас таалагдана гэж найдаж байна.

АЯЗ

Би чамдаа очно

Нулимс ивлэх талын хөх тэнгэр болж очно

Нуугдаж үүлэн цаанаа туньсан наран болж мандана

Үгүйг бийд зурсан зэрэглээ болж сарнина

Үнэнийг ху...



Тураалын золиос ба тарган байхын зовлон

Бичсэн: gereltuya
10:14, 2007-04-15 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Гэртээ байсан зарын сонинг жаахан сонирхолоо. Өдөрт 3 кг тураана, өөх хөйлуулна, тураадаг цай зарна, жимсний бэлдмэл найдвартай тураана, өөх хайлуулна гэхчилэн турхыг хүсэгчидэд зориулсан зар захаас аваад зөндөө. Гоё сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэсэн ч би л лав аминдаа хайртай. Нэг кг чихэр авч өмнөө тавиад өдөрт надаас үүнээс 3 дахин их мах өөхийг хаанаас минь ч юм аваад хаяна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байгаа юм. Итгэдэг хүмүүс байдаг л байх. Тураадаг цай уугаад ходоодны өвчтэй болсон, янз янзын аппаратанд орсоор байгаад эдийн засгаараа хохирсон гэж ярих олон бүсгүйчү...



ШООВДОР ЭР ХҮН

Бичсэн: gereltuya
13:36, 2007-04-13 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Намайг ингэж бичлээ гэж эрчүүд минь битгий уурлаарай. Яагаад ч юм бүү мэд орчин цагийн эрсийг нийгэм маань нэг л гадуурхангуй нүдээр хараад байна уу даа гэж бодоод л үүнийг бичиж байна. Наад зах нь ээж аавууд эмэгтэй хүүхдээ бөөцийлж, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийг хичээдэг. Эр юм яах вэ? жолооч ч болсон хийгээд амиа аваад явна гэж эр хүүхдээ "гадуурхадаг". Урагшаа,хойшоо гахай зөөж охин дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийдэг олон ах  нарыг би  мэднэ. Ингэж эрдэм номоос гадуурхагдсан болохоор олигтой ажил лав олдохгүй. Бодоод үз лдээ. Аль ч албан газрын хаалгыг татсан эрх танхи хүүхнүүд дүүрэн. Мэд...



Зүгээр л ...

Бичсэн: gereltuya
21:26, 2007-04-12 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүгээр л чихээ бөглөөд, нүдээ аниад ...



Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт

Бичсэн: gereltuya
10:18, 2007-04-12 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэ...


Эмзэглэл

Бичсэн: gereltuya
15:28, 2007-04-11 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

 3-р сарын сүүлээр хүүтэйгээ хамт эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш сэтгэлд бөөн хар юм хуралдчихаад хэцүү санагдаад байх боллоо. Цэцэг цэврүү шиг нялх үрс маань эмнэлгийн орон дээр аврал эрэн хэвтэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа урьд нь сонсогдож дуулдаагүй олон өвчний нэрийг сонсохоос яс хавталзах шиг. Нүдний, ходоодны хорт хавдартай, зүрхний, амьсгалын замын төрөлхийн гажигтай, агаарын бохирдлоос харшил авсан, хоолойн бөглөрөл гээд миний урд нь лав сонсож байгаагүй энэ олон өвчин ирээдүйг маань элгээр мөлхүүлж байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх.

Гэхдээ өвчний...



Жижигхэн Монголдоо эргээд ирээрэй

Бичсэн: gereltuya
15:10, 2007-04-11 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын төлөө цохилох зүрх надад, чамд бүгдэд байх хэрэгтэй. Тэр сэтгэлгээг хар багаас нь зүрх сэтгэлд нь суулгаж өгөх ёстой гэж би боддог. Өнөөгийн нийгэмд ажиглагдаж байгаа нэг хандлага бол яах аргагүй гадаадад сурч, ажиллах явдал. Хэн хаана яаж амьдрах нь тухайн хүний хэрэг мэт боловч гадаадруу одогсод эргэж ирж буй эсэх нь бидэнд ихээхэн хамааралтай юм шиг. Сурахаар явсан нэг нь очсон газраа эрдэм ном сураад, тэндээ ажиллаж технологи авчиран монголоо хөгжүүлнэ гэж хэн хүнгүй горьддог. Гэвч тэгж байгаа нь ховор. Цалин өндөртэй, тохь тухтай газар амьдарч байгаад Монголдоо эргээд ирэхээрээ б...


{ Сүүлийн хуудас } { 84-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү